Нийгмийн ажилтан, хэсгийн ахлагч, ахмадын төлөөлөлд сургалт явууллаа.

Хэвлэх
“Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, төсөл-2016 он” сургалтын 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Орхон МСҮТ-ийн Номын санд 09:00-12:30, 14:00-17:30 цагуудад хоёр удаа зохион байгуулж, 24 багийн Нийгмийн ажилтан, хэсгийн ахлагч, ахмадын төлөөлөл нийт 135 иргэн хамрагдлаа.“Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, төсөл-2016 он” сургалт нь өмнөх жилүүдэд нийгмийн ажилтан, хэсгийн ахлагч, ахмадын төлөөллийг оролцуулсан сургалтыг зохион байгуулж байгаагүйгээрээ их онцлого болсон. Энэхүү сургалтыг хийснээр багийн иргэдтэй илүү ойр ажилладаг ажлын албаныхан Хөдөлмөрийн хэлтсийн үйл ажиллагаа, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, төслийн талаар нэгдсэн нэг ойлголтонд хүрч иргэдэд үнэн зөв мэдээллийг цаг тухай бүр нь өгөхөд хэрэгтэй сургалт болсон.  IMG_1416IMG_1430

Сэтгэгдэл үлдээх

Та бидэнд сэтгэгдэл үлдээх гэж байгаад баяртай байна.

*