Сургалтын тайлан

Хэвлэх

IMG_5218 IMG_5291 IMG_5295 IMG_5304  IMG_5313Хөдөлмөрт бэлтгэх үйлчилгээ, сургалтын тайлан

2015.06.23                                                                                                                   Эрдэнэт

            Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 07 тоот тогтоолоор батлагдсан Хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох, ажлын байр хадгалах хөтөлбөрийн 2.1.1 дэх арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа мэдээллийн үндэсний төвийн 2015 оны 04 сарын 30-ны өдрийн 267 тоотоор ирүүлсэн Сургалтын агуулга, хөтөлбөрийн дагуу 2015.06.17-19-ний хооронд сургалтыг зохион байгууллаа.

           Сургалтанд 22 иргэн хамрагдлаа.

Иргэдэд дараах чиглэлээр сургалтыг зохион байгууллаа.

  1. Хувийн хөгжлийн төлөвлөгөө, биеэ авч явах соёл, Ажил хөдөлмөрт бэлтгэх, хөдөлмөрийн зах зээлийн талаар мэдээлэл хийх сэдвээр
  2. Хандлагаа өөрчлөхүй, Харилцааны ур чадвар сэдвээр
  3. Хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөр эрхлэлттэй холбоотой хууль эрх зүйн мэдээлэл, хөдөлмөрийн дэг журам, аюулгүй ажиллагааны анхан шатны мэдлэг сэдвээр тус тус мэдээлэл өглөө.

        “Чандмань” төвийн барилгын ажилд туслах ажилчид авна гэсэн зарын дагуу иргэн Ч.Болд, Д.Баярсайхан нар ажлын ярилцлаганд орж тэнцээд зуучлагдлаа. Цаашид Хөдөлмөрт бэлтгэх арга хэмжээнд хамрагдсан иргэнийг ажлын байртай болгох тал дээр анхаарч ажиллана.

Сэтгэгдэл үлдээх

Та бидэнд сэтгэгдэл үлдээх гэж байгаад баяртай байна.

*