Нээлттэй өдөрлөг зохион байгуулсан ажлын тайлан

Хэвлэх
 

IMG_5413IMG_5437

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийг ард иргэдэд сурталчилах, Монгол улсын засгийн газраас болон орон нутгаас хөдөлмөр эрхлэлтийн талаар тавьж буй бодлого чиглэл, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, арга хэмжээний талаар ААНБ, иргэдэд сурталчилан таниулах зорилготой “Нээлттэй өдөрлөг ” нь 2015 оны 06 дугаар сарын 24-ны өдрийн 10:00-15:00 цагийн хооронд “Амар”-ын талбайд зохион байгуулагдлаа.

   IMG_5428IMG_5434

Өдөрлөгийн үйл ажиллагааг нээж Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Д.Нацагдорж, Хүн ам зүй хөдөлмөр, халамж үйлчилгээний бодлого хариуцсан мэргэжилтэн Б.Эрдэнэбулган, хэлтсийн Ахлах мэргэжилтэн Г.Ганцэцэг нар үг хэллээ. Өдөрлөгт ХАА МСҮТ, Шинэ замнал ТББ, Сарнайн хүрээлэн ХХК, Од кашмер, Монгол ноос, Тод од зэрэг нийт 6 ажил олгогч байгууллага, 5 хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэд оролцлоо.

Өдөрлөгийн үеэр дараах арга хэмжээг зохион байгууллаа.

  • Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хуулийг ард иргэдэд сурталчилах,
  • Ажил хөдөлмөр эрхлээгүй иргэдэд зөвлөгөө мэдээлэл хүргэх, бүртгэх
  • Ажлын байрны зар танилцуулах
  • Захиалгын дагуу зуучлах
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн талаар
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй, Хөдөлмөрийн харилцааны талаар
  • Хувиараа хөдөлмөр эрхлэгч нөхөрлөл, хоршоо байгуулах иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн талаар
  • Хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох, ажлын байр хадгалах хөтөлбөрийн талаар
  • Залуучууд, мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн талаар
  • Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн талаар
  • Хоршоо, ахуй үйлчилгээг дэмжих талаар зөвлөгөө мэдээллийг иргэдэд хүргэлээ.

         zaRAG

Дээрх чиглэлээр 8 мэргэжилтэн 205 иргэнд зөвлөгөө мэдээлэл өглөө. 19 ажил олгогчоос 32 ажлын байранд 118 иргэн ажилд авах захиалга ирснээс захиалгын дагуу 95 иргэнийг ажил олгогчтой холбон зуучлалын үйл ажиллагааг явуулсан. Ажлын байрны захиалга өгсөн 3 ажил олгогч байгууллага хүрэлцэн ирж захиалгын дагуу ажилд орохыг хүссэн 45 иргэний анкетийг бөглүүлэн авлаа.

Сэтгэгдэл үлдээх

Та бидэнд сэтгэгдэл үлдээх гэж байгаад баяртай байна.

*