Мэндчилгээ

                                                                           Darga

          Орхон аймгийн Хөдөлмөрч иргэд та бүхэндээ чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, цахим мэдээллийн орон зайд уулзаж байгаадаа баяртай байна.

          Манай байгууллагын цахим хуудас нь иргэдэд, нээлттэй мэдээллийн урсгалыг бий болгож, олон түмний холбоог бэхжүүлж, хамтын ажиллагааны тааламжтай орчин бүрдүүлэхэд чиглэгдэж байна. Тэр хэмжээгээр та бүхэн бидний үйл ажиллагаатай холбоотой санал, хүсэлт, зөвлөгөө, мэдээ мэдээллийг ирүүлэн хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.

      Бид хөдөлмөрийн салбарын бодлогыг орон нутгийн төр захиргааны байгууллагын хэрэгжүүлж буй ажилтай уялдуулан хөдөлмөрийн таатай орчин болон  хөдөлмөрийн зах зээл дэх тэгш боломжийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх, хөдөлмөр эрхлэлтийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх замаар иргэдийг ажилтай, орлоготой болгох зорилгыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

       Цаашид цахим хуудсаар үйлчлүүлэн хөтөлбөр, үйл ажиллагааны талаар үр өгөөжтэй мэдээлэл авахаас гадна өөрсдийн үнэтэй санал бодлыг илэрхийлж хамтран ажиллана гэдэгт итгэж байна.

         Орхон аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн цахим хуудсанд тавтай морилхыг урьж байна.

Та бүхэнд амжилт хүсье.

Хүндэтгэсэн

Дарга                Э.Содномжамц