Эрхэм зорилго

Хөдөлмөрийн хэлтсийн эрхэм зорилго нь хөдөлмөр эрхлэлт, мэргэжлийн боловсрол сургалт, жижиг дунд үйлдвэрийг дэмжих замаар орон нутагт бий болох ажлын байрыг дэмжих үйлчилгээг иргэн, аж ахуйн нэгж байгууллагад чанартай, хүртээмжтэй, шуурхай үзүүлэхэд оршино

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ

  • Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, арга хэмжээг орон нутагт хэрэгжүүлэх, зохион байгуулах, сурталчлах, хяналт тавих
  • Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, зохион байгуулах, хяналт тавих
  • Мэргэжлийн боловсрол, сургалтын хууль тогтоомж, хөтөлбөр, төслийг орон нутагт хэрэгжүүлэх, хяналт тавих, сургууль төгсөгчдийг ажлын байранд зуучлах, ажил олгогч нартай холбоо тогтоох
  • Жижиг, дунд үйлдвэрийн тухай хууль тогтоомж, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжих арга хэмжээний хэрэгжилтийг орон нутгийн хэмжээнд зохион байгуулах, судалгаа хийх, мэдээллийн сан бүрдүүлэх, хяналт тавих
  • Хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлэх, аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд сурталчлах, хяналт тавих